
Celimax The Real Noni Moisture Balancing Toner нь нони жимсний ханд агуулсан, арьсыг гүн чийгшүүлж, тайвшруулан, арьсны чийгийн тэнцвэрийг хадгалах үйлчилгээтэй тонер юм. Мөн нони үрийн тос, 17 төрлийн амин хүчил, HYDROVANCE™ чийгшүүлэгч найрлагаар баяжуулсан тул арьсны хамгаалах давхаргыг дэмжиж, хуурайшилтыг багасган, арьсыг илүү зөөлөн, толигор, эрүүл харагдуулахад тусална. Хөнгөн бүтэцтэй, хурдан шингэдэг тул бүх төрлийн арьс, тэр дундаа мэдрэмтгий арьсанд хэрэглэхэд тохиромжтой.
Хэрэглэх заавар
1. Нүүрээ цэвэрлэсний дараа гарын алган дээрээ эсвэл хөвөнд тохирох хэмжээгээр авна.
2. Нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ.
3. Хурууны өндгөөр зөөлөн товшин бүрэн шингээнэ.
4. Дараагийн шатны ампуль, серум болон чийгшүүлэгч тосоо хэрэглэнэ. 5. Өглөө, орой өдөр бүр хэрэглэж болно.