
Celimax The Real Noni Energy Ampoule 50ml нь 71.77% нони жимсний ханд агуулсан, арьсыг гүн чийгшүүлж, тайвшруулан, арьсны хамгаалах давхаргыг дэмжих үйлчилгээтэй ампуль юм. Нони жимс нь олон төрлийн амин дэм, эрдэс бодис, антиоксидантаар баялаг тул ядарсан, хуурайшсан, мэдрэмтгий арьсыг тэжээлээр хангаж, эрүүл гэрэлтсэн харагдуулахад тусална. Мөн пантенол, гиалуроны хүчил, коллаген зэрэг найрлага нь арьсыг илүү уян хатан, толигор болгож, үрчлээний харагдах байдлыг багасгахад дэмжлэг үзүүлдэг.
Харшил өгөх эрсдэл багатай, бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой.
Хэрэглэх заавар
1. Нүүрээ цэвэрлэж, тонер хэрэглэсний дараа ампулийг түрхэнэ.
2. 1–2 шахалт авч нүүр болон хүзүүндээ жигд тараана.
3. Хурууны өндгөөр зөөлөн товшин шингээнэ.
4. Дараа нь чийгшүүлэгч тосоо хэрэглэнэ.
5. Өглөө, орой өдөр бүр хэрэглэж болно. Өглөө хэрэглэсний дараа нарны тос заавал түрхээрэй.