



Centella Asiatica ханд болон арьс тайвшруулах 10 төрлийн найрлагаар баяжуулсан энэхүү тонер пад нь цочролыг намдааж, арьсыг тайвшруулан гүн чийгшүүлнэ. AHA найрлага нь үхэжсэн эсийг зөөлөн гуужуулж, гиалуроны хүчил нь чийгээр хангах бол эссенсээр баялаг 3 давхар бүтэц нь маск мэт үйлчилгээ үзүүлж арьсыг эрүүл, толигор харагдахад тусална.
Цэвэрлэгээний дараа арьсны pH тэнцвэрийг хадгалах зорилгоор падыг нүүрэндээ зөөлөн арчиж хэрэглэнэ. Илүү эрчимтэй тайвшруулахыг хүсвэл эмзэгшсэн хэсэгтээ 3-5 минут тавиад үлдсэн эссенсийг шингээнэ.